Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа


5-р сарын 9
19 цаг 27 минут

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалааБоловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад энэ жил 10, 11, 12-р ангийн нийт 83374 шалгуулагч хамрагджээ. 

Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байжээ.Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг анх удаа өгсөн юм. 

"Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо. Шалгалтын босго оноо болох 400 онооны болзол хангаагүй бол ирэх арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгөх эрх нь нээлттэй" гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа ярив. 

Шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байвал 5-р сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн  шалгалтын материалтай танилцах боломжтой.

Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм байна.  

Монгол хэл, бичгийн шалгалтын дүнтэй танилцах бол ЭНД дарна уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа6 цаг 58 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ6 цаг 59 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой7 цаг 1 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв7 цаг 1 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД7 цаг 2 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо7 цаг 5 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд7 цаг 6 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина7 цаг 8 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно7 цаг 12 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна7 цаг 14 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.