Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой


5-р сарын 9
19 цаг 24 минут

Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтойМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын Бямба, Ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд мод тарих ажлыг 5 дугаар сарын амралтын өдрүүдээр зохион байгуулж байна.

Иргэд, байгууллагууд дараах найман байршилд мод тарих боломжтой. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо – IGM цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо – Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүргийн 7 дугаар хороо – “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо – “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнСонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо – “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо – Айцын ам
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо – Гачууртын зам-1, “УБЗАА – Мод үржүүлгийн газар”Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо – Хамбын овоо

Мод тарих үйл ажиллагаанд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь иргэд өөрийн сонгосон газар болон цагийн хуваарийн дагуу оролцох бөгөөд ЗГХА-Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллах аж.

Иргэд өөрсдийн санаачилгаар дуртай байршлаа сонгон, тохирсон өдөр, цагт ирж мод тарих боломжтой. Мод тарихтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 11300078 дугаарт холбогдон авах юм.

Эх сурвалж:БОУАӨЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 цаг 50 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 цаг 51 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 цаг 53 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 цаг 53 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 цаг 54 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 цаг 57 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 цаг 58 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина6 цагийн өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно6 цаг 4 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна6 цаг 6 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.