Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД


5-р сарын 9
19 цаг 23 минут

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” маргааш болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Сүхбаатар дүүрэг:

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тауэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;

Чингэлтэй дүүрэг:

  • Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар -  Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:

  • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;

Баянзүрх дүүрэг:

  • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:

  • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.


Түүнчлэн “Дугуйтай Улаанбаатар – 2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд 20 км-ийн засмал замын уралдаан 06:00 – 18:00 цагийн хооронд болно.

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:

  • Их сургуулийн гудамж чиглэлд: Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;

Сүхбаатар дүүрэг:

  • Ж.Самбуугийн гудамж чиглэлд: Монгол Улсын их сургуулийн  I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;
  • Сүхбаатарын гудамж чиглэлд: Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;
  • Бага тойруу чиглэлд: Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;
  • Их сургуулийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай чиглэлд: Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа7 цаг 23 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ7 цаг 24 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой7 цаг 25 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв7 цаг 26 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД7 цаг 27 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо7 цаг 30 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд7 цаг 31 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина7 цаг 33 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно7 цаг 37 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна7 цаг 39 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.