Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина


5-р сарын 9
19 цаг 17 минут
Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина

Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл. Төслийн хүрээнд эхний ээлжинд 12.6 га талбарт 1800 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх бол хоёрдугаар ээлжинд 1200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй.

Иймд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан өнөөдөр /2025.05.09/ тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай санал солилцлоо.

Энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа аж. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 4200 яндан бууна гэсэн судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн том голомт бүсээр Сонгинохайрхан дүүрэг нэрлэгдэж ирсэн. Тэр дундаа Баянхошуу, Ханын материал орчим агаарын чанарын үнэлгээгээр хамгийн их бохирдолтой бүсээр нэрлэгдэж ирсэн юм. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Утааны голомт болсон бүсүүдийг аль болох хурдан хугацаанд барилгажуулах нь агаарын бохирдлыг бууруулахад гол нөлөө үзүүлнэ. Тиймээс Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийх бол Ханын материалд мөн орон сууц барина гэдгээ мэдэгдэж байсан.

Одоогоор Баянхошуу дэд төвийг түшиглэн эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувьтай явж байна. Эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина.

Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөсөн юм. Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамран 45 га талбайд хэрэгжинэ. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм.

Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа6 цаг 50 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ6 цаг 51 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой6 цаг 53 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв6 цаг 53 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД6 цаг 54 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо6 цаг 57 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд6 цаг 58 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина7 цагийн өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно7 цаг 4 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна7 цаг 6 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.