Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно


5-р сарын 9
19 цаг 13 минут
Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно
"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох юм.  Өдөрлөгтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Ингэснээр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. 

Өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэл:

• Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,
• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх юм.
Маргааш /2025.05.10/18:00 цагаас хойш үндсэн чиглэлийн дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа7 цаг 43 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ7 цаг 44 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой7 цаг 45 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв7 цаг 46 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД7 цаг 47 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо7 цаг 49 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд7 цаг 50 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина7 цаг 53 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно7 цаг 57 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна7 цаг 59 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.