Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд
- одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх,
- авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах,
- холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах,
- авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийнэ.
Тодруулбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байна. Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Сэтгэгдэл бичих