1000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ


5-р сарын 8
19 цаг 55 минут
1000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ

Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Иенийн хөнгөлөлттэй зээлээр "Инженер технологийн дээд боловсрол" төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тэгвэл тус төслийн хоёр дахь үе шат эхэллээ. 


Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр одоогоос 11 жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үедээ Инженер, технологийн дээд боловсрол буюу 1000 инженер төслийг  санаачилсан байдаг. Тэрбээр, эхлүүлсэн төсөл маань амжилттай хэрэгжиж олон чадварлаг эрдэмтэн, судлаач, инженерүүд бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байгаад баяртай байна" гэжээ.

Тэрбээр, өнөөдөр /2025.08.08/ уг төслийн хоёрдугаар үе шат хэрэгжихээр судалгааны ажил хийгдэж байгаатай танилцсан байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх, төр, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн үр нөлөөг илүү сайжруулах талаар албаныхантай санал солилцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа45 минут 18 секундын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ46 минут 17 секундын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой47 минут 54 секундын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв48 минут 43 секундын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД49 минут 40 секундын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо52 минут 9 секундын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд53 минут 9 секундын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина55 минут 30 секундын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно59 минут 28 секундын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна1 цаг 2 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.