АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард дэлхийн бараг бүх улс оронд татвар ногдуулснаас хойш Их Британийн засгийн газар татварыг бууруулах хэлэлцээрийг эрэлхийлсээр ирсэн билээ. Тэгвэл хоёр улсын худалдааны асуудлаар төлөөлөгчид Цагаан ордны Зууван танхимд хэлэлцээ хийх болжээ. Үр дүнг өнөөдөр зарлах төлөвтэй байна.
Их Британийн хувьд ган болон автомашины татварыг бууруулахыг онцгойлон хүсч байна. Харин АНУ эм, технологитой холбоотой хэлэлцээ хийхийг хүсч буй. Одоогийн байдлаар Их Британийн ихэнх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулж байна. Мөн бусад улс орны нэгэн адил ган, хөнгөн цагаан, автомашин, автомашины эд ангийн татвар 25 хувьтай байна.
Английн банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн асан Жонатан Хаскел энэ талаар хэлэхдээ "Дональд Трамп худалдааны гэрээ гэхээсээ илүү худалдааны хэлцлийн талаар ярьж байна. Тэгэхээр хэт их зүйл хүлээх хэрэггүй. Худалдааны гэрээ, худалдааны хэлцэл хоёрын хооронд маш том ялгаа бий. Худалдааны хэлцэл нь хязгаарлагдмал бөгөөд богино хугацааны байна. Худалдааны гэрээ нь өргөн хүрээний, урт хугацааны байдаг" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл бичих