УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох гэж буй. Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулсан. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Нэр дэвшигчээс асуух асуулт байна.
Энэ Удирдлагын академи гэж статус нь ойлгомжгүй байгууллага байдаг юм. Нэг харахад сургууль ч юм шиг. Нөгөө харахад төрийн өмчит компани ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг. Нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг байгууллага бий. Энэ байгууллагын статусыг нэг тийш нь болгож өгөөч ээ, аудитын үйл ажиллагаа явуул өгөөч ээ гэсэн хүсэлтийг өмнөх удирдлагад тавьсан. Айсан уу, яасан нь мэдэгдэхгүй алга болсон.
Учир нь тэр байгууллага санхүүгийн томоохон зөрчилд орсон гэсэн мэдээллийг доторх ажилтан, алба хаагчид нь байнга хэлж байгаа. Захирал нь сард 56 сар төгрөгийн цалин авч байна. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн ийм асуудал үүссэн.
Тийм учраас та очоод, Үндэсний аудитын газраас Удирдлагын академи гэдэг байгууллагын статусын асуудалд нэг аудит хийж өгөөч.
Ер нь төрийн албаныхныг мэргэшүүлэх гэж байгаа юм бол заавал дарга нараар дамжаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Нэр нь хүртэл удирдлагын гэх. Зөвхөн дарга нарт зориулсан академи байна.
Ерөнхий аудитор нэр дэвшигч С.Магнайсүрэн
Нэг бол төрийн албаныхныг мэргэшүүлэх академи болох ёстой. Эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС шиг сургууль байх ёстой. Энэ чиглэлээр С.Магнайсүрэн та тодорхой арга хэмжээ авч өгөөч ээ гэж хүсэж байна.
Ерөнхий аудитор нэр дэвшигч С.Магнайсүрэн хариулт өглөө. Тэрээр хэлэхдээ, "Бүх л газарт аудит хийдэг учраас Удирдлагын академид ч гэсэн аудит хийсэн байж таарна. Хэрэв би Ерөнхий аудиторт томилогдвол, энэ асуудлыг би очиж үзээд танд тусгайлан мэдээлэл өгье. Шаардлагатай бол энэ асуудалд ямар гарц шийдэл байна вэ гэдгийг хэлье" гэлээ.
Сэтгэгдэл бичих