К.Роналдугийн ууган хүү U15 шигшээд дуудагджээ


5-р сарын 7
16 цаг 46 минут

“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану дос Сантуш мягмар гарагт Португалын 15 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ. 

 

Аавынхаа адил Саудын Арабын “Аль-Наср”-д тоглодог 14 настай тэрбээр К.Роналдугийн хуучин баг болох “Манчестер Юнайтед”, “Ювентус”-д ч мөн тоглож байсан юм.

 

Хорват улсад тавдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болох Влатко Марковичийн нэрэмжит өсвөрийн үеийнхний тэмцээнд Португалын шигшээ багийн 15 хүртэлх насныхан Япон, Грек, Английн багуудтай тоглоно.

 

“Реал Мадрид”-ын бүх цаг үеийн мэргэн бууч, өдгөө 40 насандаа Португалын шигшээ багт тоглож буй К.Роналду таван хүүхэдтэй. Тэрбээр “Евро-2016” тэмцээний финалын шатанд Францтай хийсэн тоглолтын эхэнд бэртсэн боловч шигшээ баг нь анхны том цомоо өргөхөд хувь нэмрээ оруулсан билээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.