Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ


5-р сарын 7
22 цаг 57 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар энэ сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч энэ сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.

Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.

 

Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.