“Монголын төмөр зам” ТӨХК-д халаа сэлгээ хийнэ


5-р сарын 6
12 цаг 29 минут

“Монголын төмөр зам” ТӨХК-д халаа сэлгээ хийнэ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” төрийн өмчит хариуцлагатай компанийн газрын дарга нарыг чөлөөлөх шаардлагыг хүргүүлжээ.

Халаа сэлгээнд энэ удаа тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Г.Батсүлд, Тээвэр ложистик төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва нар өртөж, тойрохоо зуруулах болсон мэдээлэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийг донсолгож байна.

Монгол Улс экспортын төмөр замтай болох зорилгыг далимдуулан “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам”ТӨХК-ийн дарга нарынх нь тансаглал хэрээс хэтэрч буй тухай дуулиан шуугиан өнгөрсөн хугацаанд чих дэлдэж ирсэн. Тэгвэл салбарын сайд ч энэхүү дуулианы хажуугаар өнгөрөөгүй бололтой. Төрийн өмчид хайр найргүй хандсан байж болзошгүй зарим үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаа  ч мэдэгдсэн юм байна.

Ижил чиг үүрэгтэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг нэгтгэх замаар ажлын давхардлыг арилгаж, үргүй зардлуудыг бууруулах зорилтыг Засгийн газар тавьсан. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-иудыг нэгтгэхээ салбарын сайд өнгөрсөн өвөл мэдэгдэж, судалгааг эхлүүлснээ зарласан. Тэгвэл судалгаа ч дууссан төдийгүй зарим нэг зөрчлүүдийг харгалзан ийнхүү халаа сэлгээг “Монголын төмөр зам” компаниас эхлүүлэхээр шийдсэн байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өмнө нь “Ачаа бараг тээдэггүй хэрнээ “Тавантолгой төмөр зам” ХХК 800 хүнтэй, “Монголын төмөр зам” ТӨХК 600 гаруй хүнтэй байна.  Хэрэв хувийн компани байсан бол ийм олон хүн оффист суулгаад тэжээгээд байна гэж байхгүй шүү дээ” гэж мэдэгдэж байсан удаатай. Иймээс халаа сэлгээ зөвхөн “Монголын төмөр зам ТӨХК-иар дуусгавар болчихгүй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хаалгыг ч тогших чимээ дуулдаж буй.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир өнгөрсөн сард мэдээлэл хийх үеэрээ ““Энэ компанид олон асуудал байна. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй ундаа зэрэг олон юм худалдан авсан байдаг. Ганц баримт үзэхэд л ийм зүйл илэрсэн.

Би энэ компанид өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй.  Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэж мэдэгдсэн юм.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.