Зарим нэр, томьёог зөв орчуулах талаар хэлэлцэв


5-р сарын 6
12 цаг 29 минут

Боловсролын салбарт тэгш хамруулах боловсролын чиглэлээр түгээмэл ашигладаг зарим нэр томьёог гадаад хэлээрх сурвалжаас монгол хэл рүү орчуулан салбарын хэмжээнд нэгдсэн ойлголттой болж, монгол хэлнээ зөв орчуулж, ашиглах зорилгоор санал авах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

 

Монгол Улсын “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-тэгш боломж” ТББ хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн шинж чиглэлээр аутизмын хүрээний эмгэг, тулгуур хөдөлгөөн, хэл ярианы бэрхшээл, анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг, оюун ухаан, хараа, сонсгол, суралцахуйн бэрхшээл, дауны хам шинж чиглэлээр есөн модулийг боловсруулсан байна.

 

Уулзалтад Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцжээ.  

 

Уг төсөл нь Боловсролын яам, Люксембургийн их вант улсын ГХЯ, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилттэй юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.