"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"


5-р сарын 6
12 цаг 28 минут

"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"

Улаанбаатар хот 14 хоттой болж төвлөрөл задрах нь тодорхой болов. Тодруулбал ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх ажээ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтоох юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "20 минутын хот гэдэг үзэл баримтлалын хүрээнд тухайн иргэн гэрээсээ 20 минутын зайд нийтийн тээврээр, эсвэл алхах байдлаар сургууль, ажил гээд бүх нийгмийн дэд бүтэцдээ хүрэх  асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр тэр радиусын хэмжээнд Улаанбаатар хотыг 14 хуваасан. 14 хувааж байгаа хамгийн гол давуу тал нь 20 минутын зайд нийгмийн үйлчилгээнд хүрэхэд дутагдаж байгаа нийгмийн дэд бүтцүүдэд дүн шинжилгээ хийж байгаа юм. Тэгээд дутуу байгаа зүйлүүдийг гүйцээж барина гэдэг 20 минутын үзэл баримтлал явж байгаа. Хуулийн хүрээнд ирэх зургадугаар сарын 01-нээс гээд төлөвлөж байсан. Одоогоор Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэх үндсэн дэд бүтцийн ажлууддаа ач холбогдол өгөөд явж байна. Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно. Харин дулааны улирал эхэлсэн дээр бодитой бүтээн байгуулалтын ажлуудаа түрүүлээд хийх нь чухал байна.

Улаанбаатар хотыг 14 хуваачихсан төлөвлөлт нь бол байгаа. Хил зааг тогтоох нарийн ажлыг хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Бид 14 хотын хил заагийг тогтоогоод цаашаа засаг, захиргааны төлөвлөлтөө хийгээд явна гэж ойлгох хэрэгтэй" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.