“Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номыг орчуулжээ


5-р сарын 6
12 цаг 24 минут

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Аливаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх арга зам олон улсад бий болсон нь зөвлөлдөх ардчилал юм. Энэ талаар монгол улс 2015 оноос ярьж эхэлсэн.   

Үүгээр дамжуулан 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.  

Эрдэм шинжилгээний хуралд БНСУ, АНУ, Европын орнуудаас судлаачид ирж, зөвлөлдөх ардчиллын талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Тухайлбал, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлдөх санал асуулгын аргачлалд төвлөрдөг Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин ирж өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Түүний хэвлүүлсэн “Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номыг УИХ-ын дарга асан Занданшатар орчуулан уншигчдын гар дээр тавихад бэлэн болжээ.  

Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин “Зөвлөлдөх ардчиллын талаар нэг жишээ хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд оруулах явцад энэ арга батлагдсан болон няцаагдсан саналуудаас үл хамааран өндөр үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн.

Уг өөрчлөлт нь төрийн байгууллагуудын хоорондын хяналт, тэнцлийг нэмэгдүүлж, өмнө нь хангалттай эрх мэдэлгүй байсан Ерөнхий сайдад илүү их бүрэн эрх олгосон. Мөн шүүхийн салбарт тодорхой, оновчтой сайжруулалтууд хийгдсэн нь ч томоохон амжилт болсон” гэв.

Мэдээллийг хязгаарлах санаатай гуйвуулах, олон нийтийн санаа бодлыг зориуд төөрөгдүүлэх нь хэвийн үзэгдэл мэт болсон өнөө үед зөвлөлдөх ардчиллын зарчмаар зарим томоохон асуудлуудаа шийдвэрлэх нь чухал гэж эрдэм шинжилгээний хуралд оролцогчид үзжээ.  

Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх ардчиллын замаар шийдвэрлэх боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нийт ард иргэдийн саналыг нэг бүрчлэн авах боломжгүй. Тиймээс мэдээллээр хангаж, дараа нь төлөөллийн зарчмаар асуух үйл явц нь зөвлөлдөх санал асуулгын гол зарчим юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.