Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 9-нд зарлана


5-р сарын 6
12 цаг 23 минут

Боловсролын үнэлгээний төвөөс өнгөрсөн сарын 18, 19-нд орон даяар монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан. Энэ жилийн шалгалтад 83 мянган сурагч хэл, бичгийн шалгалтаа өгсөн дүн мэдээ бий. Үүнтэй холбогдуулан БҮТ-ийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол хэл, бичгийн шалгалтад 83 мянга гаруй хүүхэд шалгуулжээ. Энэ ирцийг хангалттай гэж үзэж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө жилүүдийн шалгалтын ирцтэй харьцуулахад өндөр тоо. Гэвч 2000 орчим шалгуулагч шалгалтаа өгөөгүй. Шалгалт өгөөгүй хүүхдүүдийн дийлэнх нь өмнөх жилийн төгсөгчид. Мөн 10, 11 дүгээр ангийн сурагчид бүртгүүлсэн хэрнээ шалгалтдаа хамрагдсангүй.

 

-Шалгалтын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарав уу?

-Энэ жил 10 болон 11 дүгээр ангийнхан нэмэгдсэнээр зохион байгуулалтын хувьд нүсэр боллоо. Өмнөх жилүүдэд 40 мянга орчим төгсөгч шалгалт өгдөг байсан нь энэ удаа хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс үзэхэд ямар их ачаалалтай байсан нь мэдэгдэж байна. Хүн хүч, материаллаг бааз гэх мэтээр бүх зардал нэмэгдэж, тооцоолсноос илүү байлаа. Товчхондоо бол энэ жилийн шалгалт маш өргөн хүрээнд боллоо.

 

-Шалгалтын материалыг хэрхэн оноожуулж байна вэ?

-Монгол, хэл бичгийн шалгалтын материалыг 80 орчим шалгагч багш үнэлгээжүүлж, оноожуулах ажлыг хийж байна. Хамгийн их цаг авч байгаа нь задгай буюу эсээ  оноожуулахад тодорхой хугацаа орж байгаа юм.   

 

-Шалгалтын хариуг хэзээ зарлах вэ?

-Шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 14 хоногт багтааж мэдээлэх ёстой. Бид дүнг шалгуулагчийн бүртгэлийн системд энэ сарын 9-нд байршуулна. Бүртгэлийн системээ шалгаад хариугаа харах боломжтой.  

 

-Сурагчид цаашид юуг анхаарвал зохих бол?

-Хэл, бичгийн шалгалтыг давснаар их, дээд сургуульд элсэн орох эрх нээгддэг. Энэ шалгалтыг тогтмолжуулах, хугацааны хувь уян хатах байх, шалгуулагчид бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.