Хятад улс К-попт зөөлөн хандаж эхлэв


5-р сарын 6
12 цаг 22 минут

Хятад улс К-попт зөөлөн хандаж эхлэв

АНУ-тай худалдааны дайн эхлүүлж, дотоодын хэрэглээ нь ч буурсан Хятад улс К-поп урлагт хандах хандлагаа өөрчилж эхлэв. Тодруулбал, К-попийн нэгэн төлөөлөл "Epex" хамтлаг тавдугаар сарын 31-нд Фүжянь мужийн Фүжоу хотод тоглолт хийхээр болсон. Энэ нь 2016 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын хамтлаг Хятадад тоглолтоо хийж буй тохиолдол. Түүнчлэн К-попийн алдартай арга хэмжээнүүдийн нэг "Dream" тоглолт есдүгээр сарын 26-нд Хайнань мужийн 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогджээ.

Өмнөд Солонгос 2016 онд пуужингийн довтолгооноос хамгаалах "THAAD" системийг ашиглах шийдвэр гаргасны дараа Хятад улс дотооддоо К-попийг албан бусаар хориглосон. Энэ систем нь Хятадын цэргийн хүчийг хязгаарлах зорилготой гэж тэд үзсэн юм. Тэгвэл сүүлийн үед гарсан шийдвэрүүд Хятад улс К-попт харьцангуй зөөлөн хандаж эхэлсний илрэл бололтой.

Шанхай хотод "Twice" болон "IVE" охидын хамтлагуудын шүтэн бишрэгчдийн арга хэмжээ мөн болсон зэргийг харвал Хятад улс илүү өргөн хүрээтэй үйлдэл гаргахаасаа өмнө дунд түвшинд ажиллаж эхэлснийг илтгэнэ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ шийдвэр нь Хятадын удаан үргэлжилсэн эдийн засгийн уналтын үед дотоодын эрэлтийг сэргээх стратегийн нэг хэсэг юм. Хятадын засгийн газар аялал жуулчлал, зочломтгой байдал, орон нутгийн худалдаа зэрэгт зарцуулах зардлыг дэмжих зорилгоор гадаадын тоглолт, соёлыг сурталчилж эхэлжээ.

Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлийн хамгийн том импортлогчид нь Япон, АНУ бөгөөд Хятад тэдний араас орно. Тиймээс олон жилийн хязгаарлалтыг үл харгалзан стратегийн ач холбогдол нь өндөр юм. Хятад улс Өмнөд Солонгосын уран бүтээлчдэд тавьсан хоригоо цуцалбал энэ оны тоглолтын орлогын 25 гаруй хувийг бүрдүүлнэ.

Эдийн засгийн хүчин зүйлээс гадна дипломат ач холбогдол ч байгааг шинжээчид онцолж байна. Хятад улс өөрт тулгараад буй эдийн загсийн сорилттой холбоотойгоор хөрш орнуудтайгаа, тэр дундаа Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна.

Дашрамд дурдахад, тарифын улмаас хаа сайгүй зах зээл тогтворгүйтэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын энтертайнмент салбар өсөлтийг амлаж буй. Орлогын үндсэн хөшүүрэг нь дижитал болон биет бус хэлбэртэй байдаг тул хил дамнасан тариф тэдэнд нөлөөлөхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.