Монголын шатарчид Эмиратыг зорилоо


5-р сарын 5
16 цаг 24 минут

АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.

 

10 хоног үргэлжлэх тус тэмцээнд 34 орны нийт 262 тамирчин оролцох аж. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул, эрэгтэйчүүдэд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар өрсөлдөхөөр Эмиратыг зорилоо. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Номин-Эрдэнэ, Азийн 3.3 бүсийн тэмцээний мөнгөн медальт, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, залуу тамирчин З.Нарансолонго, З.Наранзаяа, нээлттэй ангилалд ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар өрсөлдөх юм байна.

 

Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, БНХАУ, ОХУ (ОХУ Азийн шатрын холбоонд элссэн)-ын шатарчид оролцох тул өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд их мастер 53, эмэгтэй их мастер 19, Олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлжээ.


Монголын шатарчид тус тэмцээнээс нийт хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар шагналын тавцанд гарч байв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.