Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрхэн нөлөөлж буй болоод, барилгын зах зээлийн нөхцөл байдал, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон судалгааны нэгдсэн мэдээ, мэдээллийг хүргэх "CONSTRUCTION MARKET–2025" форумыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамтай хамтран 2025.04.30-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү нар нээх бөгөөд төр болоод хувийн хэвшлийн төлөөллүүд Монгол Улсын томоохон барилга бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчид, барилга угсралтынхан, зураг төсөл, архитектур, материал үйлдвэрлэгч нар гээд 250 орчим оролцогчид оролцож байна.
Жил бүр болдог Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны 2025 оны уулзалт болж байгаа бөгөөд АНУ-ын тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц буурууллаа. Тухайлбал дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгож байгаа бол өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг ч мөн бууруулж тооцоод байна.
Мөн манай худалдааны гол түнш болох Хятадын 2025 оны өсөлтийн таамаглалыг өмнөх 4.6%-аас 4.0% болгон бууруулаад байна. Манай экспортын ихэнх нь БНХАУ-аас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид үзэж байна.
Мөн дэлхийн геополитикийн нөхцөл байдал, БНХАУ-ын барилгын материалын үнийн өөрчлөлт, ОХУ-ын эдийн засгийн байдал нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлж байна. Энэ байдал нь Монгол Улсад ч хөрөнгө оруулалт хийх сонирхол буурах нь барилгын салбарт хөрөнгө оруулалтын санхүүжилт багасах, шинэ төслүүдийн эхлэл удаашрахад хүргэх эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Иймд уг форумын хүрээнд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээллийг сонсож уг арга хэмжээнээс гарах зөвлөмжийг ирээдүйн үйл ажиллагаандаа тусгах, улс орнуудыг төсөв хөрөнгө, хөрөнгө оруулалтын орчин, мега төслүүдээ эрэмбэлж ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс аль болох хохирол багатай, ухаалаг, зөв төлөвлөлтийг хийхийг зөвлөсөн арга хэмжээ болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнээс дараах зөвлөмжийг гаргаж байгааг та бүхэндээ хүргүүлж байна.
Сэтгэгдэл бичих