Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?


5-р сарын 2
12 цаг 57 минут

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, тэр дундаа хиймэл оюун ухааны дэвшил нь сүүлийн хэдхэн жилийн дотор бидний өдөр тутмын амьдралыг эрс өөрчилжээ. Өнөөдөр ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслийг хүмүүс өдөр тутамдаа ашиглан ажил, амьдралаа хөнгөвчилж буй нь энэхүү технологи бидний амьдралд хэр гүн нэвтэрснийг тодорхой харуулж байна. Хэдийгээр боловсрол, эрүүл мэнд, маркетинг, мэдээллийн технологи зэрэг олон салбарт шинэлэг, хялбар шийдлийг санал болгож байгаа ч нөгөө талаар цоо шинэ эрсдэл, сорилтыг дагуулж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД:

🟢 Дуу хоолой болон дүр төрхийг хуурамчаар дуурайх

Хиймэл оюун ухаан нь хүний дуу хоолой, царай төрх, үйл хөдлөлийг өндөр нарийвчлалтай дуурайж, бодит мэт санагдах хуурамч видео бичлэг (deepfake) үүсгэх чадвартай болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ нь зөвхөн зугаа, сонирхол татахуйц контент бүтээх хэрэгсэл төдий бус, харин ч цахим залилан, нэр хүндэд халдах, олон нийтийг төөрөгдүүлэх зэрэг сөрөг зорилгоор ашиглагдаж болзошгүйг сүүлийн үеийн олон тохиолдол батлан харуулж байна.

Америкт болсон саяхны жишээ гэвэл “Ээж ээ, би барьцаалагдчихлаа” гэсэн охиныхоо хоолойг утсаар сонсоод сандарсан ээж нэг сая ам.доллар шилжүүлсэн боловч үнэндээ тэр нь хиймэл оюун ашигласан хуурамч хоолой байжээ. Мөн  Элон Маск өөрийн дүрээр крипто хандив цуглуулж буй мэт хуурамч видео бичлэг цахим орчинд тархаж, олон хүн залилуулсан тохиолдол гарч байжээ.

🟢 Зорилтот фишинг

Монгол Улсын хувьд AI-тай холбоотой хамгийн түгээмэл тулгарч буй кибер эрсдэл бол фишинг буюу хортой холбоос, хуурамч мэдээлэл ашиглан хувийн мэдээлэл, мөнгийг залилах болсон явдал юм. Фишинг шинэ зүйл биш ч хиймэл оюун ухааны хөгжил цахим халдлагыг улам боловсронгуй, нарийн болгож байна. Үндэсний дата төвийн мэдээллээр 2022 онд фишинг халдлагын оролдлого дэлхий даяар 356 хувиар өссөн бөгөөд үүний гол шалтгаануудын нэг нь халдагч этгээдүүд хиймэл оюун ухаан, машин сургалтын дэвшилтэт хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэнтэй холбоотой ажээ.

🟢 Автоматжуулалт буюу өргөн цар хүрээтэй халдлага

Хиймэл оюун ухааны хамгийн аюултай хэрэглээний нэг нь хүний оролцоогүйгээр 10,000 хүний овог, нэр, нас, хүйс, ажил мэргэжил, и-мэйл зэрэг мэдээллийг багтаасан жагсаалтыг ашиглан тухайн хүний онцлог, нөхцөл байдалд тохирсон фишинг мессежүүдийг хэдхэн хормын дотор боловсруулж, нэгэн зэрэг автоматаар түгээдэг. Хуурамч мессеж хүлээн авсан хүн хариу бичсэн тохиолдолд бот нь тухайн хүнд дотно мэт дүр эсгэж, удаан хугацаанд харилцан бичилцэх замаар итгэлийг нь олж авч, улмаар нарийн төлөвлөсөн залилан үйлдэх  чадвартайгаар автоматжсан байдаг.

🟢 Хиймэл оюун ухааны эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Танихгүй хүнээс ирсэн и-мэйлийг шууд нээхээс зайлсхийж, илгээгчийн и-мэйл хаягийг сайтар шалгах,
  • Сэжигтэй холбоос, хавсралтыг нээхгүй байх,
  • Давхар танин баталгаажуулалт (2FA), нууцлал хамгаалалтын тохиргоог идэвхжүүлэх,
  • Таньдаг хүндээ ч картын мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар зэргээ дамжуулахгүй байх,
  • Нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ ил хуваалцахгүй байх,
  • Антивирусийн програм ашиглах,

Ухаалаг төхөөрөмжүүдийн програм хангамжаа тогтмол шинэчлэх шаардлагатай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.