Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа


5-р сарын 2
12 цаг 50 минут

Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллааАНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальцыг албан тушаалаас нь огцруулж, НҮБ-д суух элч төлөөлөгчөөр нэр дэвшүүллээ. Трамп цахим хуудсаараа дамжуулан түүнд талархал илэрхийлэхдээ "Вальц тулааны талбарт дүрэмт хувцастай байсан цагаасаа эхлээд Конгресст, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж хичээнгүйлэн ажилласан билээ. Шинэ албан тушаалдаа мөн л адил байна гэдгийг нь мэдэж байна" гэжээ.

Вальц огцорсон тул түүний албан үүргийг түр хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үргэлжлүүлнэ.

Эргэн сануулахад, Цагаан ордны дээд албан тушаалтнуудын групп чат санамсаргүй задарсан хэрэг гуравдугаар сард гарсан билээ. Групп чатанд “The Atlantic” хэвлэлийн редакторыг санамсаргүй нэмсэн хэргийн эзэн нь Майк Вальц байв. Цэргийн нууц төлөвлөгөө хэлэлцэж байсан чатанд сэтгүүлчийг нэмснийхээ төлөө тэр багагүй шүүмжлэл хүртсэн билээ.

Тэрбээр ерөнхийлөгчийн талархлын хариуд "Ерөнхийлөгч Трамп болон агуу үндэстнийхээ төлөө үргэлжлүүлэн ажиллах болсон минь нэр төрийн хэрэг" гэж нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг групп чатны хэрэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудад зохих ёсоор хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр огцруулсан байна. Вальц хэдийгээр алдаа гаргасан ч гэлээ ялгаагүй өндөр албан тушаалд очиж, зөөлөн газардлаа гэж зарим хүн үзэж байна.

Вальц халагдсан тул түүний орлогч Алекс Вонгийн хувь заяа тодорхойгүй байна. Тухайн үед задарсан групп чатанд Алекс Вон ч мөн байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.