АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана


5-р сарын 2
12 цаг 36 минут

АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжингийн өгсөн мэдээллээр ирэх долоо хоногийн Даваа гаригийн бүлгийн хуралдаанаараа цаашид хэрхэхээ шийдэхээр болсон байна. Бүлгийн гишүүдийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн Ж.Баярмаад гаргасан хандлага нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэж гэж үзжээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирцэндээ орчихоод завсарлага авсан. Тийм учраас ажил таслалт биш.

Пүрэв, Баасан гаригийн нэгдсэн хуралдаандаа ирж, ирцэндээ орчихоод завсарлагаа үргэлжлүүлэхээр өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ. Ирэх долоо хоногийн Даваа гаригт асуудлыг эцэслэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанд Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр оролцоогүй, мэдээллийг аваад явж байгаа. Бүлгийн ээлжит бус хуралд 30 гаруй гишүүн оролцсон” гэдэг мэдээллийг өглөө.

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/ нэгдсэн хуралдаанаас тус бүлэг завсарлага хүссэн. УИХ-ын даргын зүгээс нэг хоногийн завсарлага өгсөн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх ёстой гэх шаардлага тавьсан. Гэвч Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцоогүй. Тиймээс тус бүлэг тавьж байсан шаардлагынхаа дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан.

УИХ-ын даргын зүгээс зөвхөн нэг хоногийн завсарлага өгсөн тул маргааш албан ёсоор дуусна гэсэн үг. Тэгвэл хамтарсан Засгийн газарт багтсан Ардчилсан намын бүлэг маргааш завсарлагын хугацаа дуусахад яах вэ гэдэг асуудлыг энэ өдрийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж байна.

Мөн энэ долоо хоногийн Даваа гаригт болсон тус бүлгийн хуралдаанд Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй хэд, хэдэн сайд бүсийн зөвлөгөөнд оролцож байсан тул бүлгийнхээ хуралд оролцоогүй. Иймээс бүлэг сайд нараа оролцуулан Ерөнхий сайдын эсрэг ямар акци үргэлжлүүлэн авахаа хэлэлцэж байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.