Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ


5-р сарын 1
12 цаг 33 минут

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нартай утсаар ярьжээ.

“Энэтхэг, Пакистаны хооронд хурцадмал байдал даамжирч байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэйг онцоллоо” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

Цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн сөргөлдөөн нь “хоёр улсад төдийгүй дэлхий дахинд бүхэлд нь сүйрэл дагуулна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Ш.Шариф “хүлээц тэвчээртэй байхыг Энэтхэгт зөвлөхийг” А.Гутеррешээс хүссэн гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдсэн байна. “Пакистан улс энх тайвны төлөө тууштай хэвээр байгаа хэдий ч шаардлагатай тохиолдолд тусгаар тогтнолоо бүхий л хүчээрээ хамгаалах болно” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ.

С.Жайшанкарын хувьд А.Гутерришийн уриалгыг сайшаагаад “Энэтхэгийн тал уг халдлагыг зохион байгуулахаар төлөвлөж байсан хүмүүс болон дэмжигчдийг шударга шүүхийн өмнө авчрахаар шийдсэн” гэж хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.