"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"


5-р сарын 1
12 цаг 32 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
УИХ-ын болон ЗГ-ын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй харилцах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ-д маргалдах, санал бодол зөрөх тохиолдол олон гардаг ч бид төрийн ажлыг цалгардуулалгүй, харилцан хүндэтгэлтэй ажиллах ёстой. 

Гишүүдээс үе үе гомдол ирдэг. Байнгын хорооны болон УИХ-ын хуралдаанд гишүүд зарим асуултад оновчтой хариулт өгч чадахгүй байна, тойруулж байна, хариулахдаа ихэрхсэн гэх мэт гомдол саналууд ирдэг. Угтаа УИХ-ын гишүүний асуулт оновчтой байдаг. Тэр утгаараа хариулж байгаа албан тушаалтан ч илүү мэргэжлийн байж, оновчтой хариултыг өгөх учиртай билээ. Энэ бол УИХ-ын үндсэн үүрэг. УИХ бол ард түмнээс сонгогдсон, бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институц юм. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Аливаа асуудалд субъектив байдлаар хандахгүй байхыг гишүүд анхааралдаа авна уу. Энэ мэтчилэн хэлэлцэх асуудалд саад тотгор учирч төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж огт болохгүй. Ийм зүйлийг цаашид хүлээж авах боломжгүй.

Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд бүү эмзэг бай, улс төрийн ажил олон янзын хэлбэрээр явагдаж байдаг. Дотроо ч тэр, гаднаа ч тэр гүтгэх доромжлуулах олон нөхцөл байдлыг туулж байдаг. Олон нийтээс ирж байгаа шүүмжлэл, гүтгэлгийг тэсч тэвчиж чаддаг байх нь улс төрч хүнд байх ёстой нэг чадвар юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хурал завсарлалаа. Өнөөдөр дараах хуулийн төслийг хэлэлцэж, санал авах байсан ч АН-ын бүлэг саналаа нэгтгээгүй гэх шалтгаанаар нэг өдрөөр хойшлууллаа.

  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.