Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ


4-р сарын 29
16 цаг 32 минут

“SpaceX” компанийн “Starlink” интернэт үйлчилгээтэй өрсөлдөх зорилготой "Kuiper" төслийнхөө эхний хиймэл дагуулуудыг "Amazon" компани сансарт хөөргөлөө. 

 

Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын хөлгийн буудлаас даваа гарагт орон нутгийн цагаар 19:00 цагт "United Launch Alliance" (ULA) компанийн "Atlas V" зөөгч пуужингаар 27 хиймэл дагуулыг тойрог замд гаргасан байна. 

 

Ирэх жилүүдэд тус компани нийт 3236 хиймэл дагуулыг дэлхий орчмын нам тойрог замд (590, 610, 630 км-ийн өндөрт) гаргахаар төлөвлөжээ. 

 

Хиймэл дагуулын энэхүү сүлжээ нь нэг секундэд 400 мегабит хүртэлх хурдтай (1 Гбит/с ба түүнээс дээш хүртэл нэмэгдүүлэх боломжтой) өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг үзүүлэх юм.

 

“Project Kuiper бол  нам тойрог зам дахь Amazon компанийн хиймэл дагуулын сүлжээ юм. Энэхүү төсөл нь дижитал тэгш бус байдлыг арилгах, интернэт сүлжээнд холбоход хэцүү бүс нутгуудад хурдан бөгөөд хямд өртөгтэй өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой" гэж тус компани 2023 онд хэрэглэгчийн терминалын туршилтын загваруудыг танилцуулахдаа мэдэгдэж байв. Мөн оны 10 дугаар сард "KuiperSat-1", "KuiperSat-2" туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд хөөргөсөн юм. Эхний бүлэг 27 хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын эхээр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан хойшлуулжээ.

 

Хиймэл дагуулуудыг хөөргөснөөр тус комапни "Starlink" төдийгүй хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч бусад оператортай өрсөлдөх өрсөлдөөнд албан ёсоор орлоо. 

 

"SpaceX" компанийн анхны хиймэл дагуулуудыг 2019 онд хөөргөжээ. Тус компани  6750  гаруй хиймэл дагуулыг тойрог замд оруулаад бөгөөд дэлхийн 5 сая гаруй хүнд үйлчилж байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.