Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна


4-р сарын 29
16 цаг 31 минут

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулах барилдаанаа танилцуулдаг уламжлалын дагуу тавдугаар сарын хуваариа олон нийтэд мэдээлэв.

 

Энэ сарын салхийг сумын цолтнуудын барилдаан хагалах бол “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан эргэн ирлээ. Түүнчлэн дархан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх удаа зохион байгуулахаараа онцлогтой. Мөн хотын аварга шалгаруулах 3х3 багийн халз барилдаантай. Үүнээс гадна үзэгчдээс хамгийн олон санал харцага, начин, заан, аймгийн арслан цолтнуудын “Монголын хүчтэн” багийн халз барилдааныг бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй. Тэгвэл энэ сарын 9-нд бөхчүүдийн “Идэрийн цуурай” дууны тэмцээний гала тоглолтыг зохион байгуулах аж. Бөх сонирхогчдодоо энэ сарын хуваарийг хүргэе.

 

Тавдугаар сарын 2

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11:00 цагт/

Тавдугаар сарын 3

Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 4

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 7

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан /15:00 цагт/

Тавдугаар сарын 10

Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 11

“Алтанжолоо” группийн нэрэмжит улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 15

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан /15:00 цагт/

Тавдугаар сарын 16

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 17

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /14:00 цагт/

Тавдугаар сарын 18

Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Тавдугаар сарын 23

ИНЕГ-ын нэрэмжит Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 24

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /14:00 цагт/

Тавдугаар сарын 25

“Монгол сугалаа” компанийн таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 30

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 31

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн шигшээ барилдаан /14:00 цагт/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.