Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл “Гүем” монгол сургуулийн үсэглэлийн баярт оролцов.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Үндэстний үнэлэмж хөтөлбөр II, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилтыг тусган хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам болон Унгар Улсад суугаа ЭСЯ-наас “Гүем” сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд санхүү, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа аж.
Унгар дахь монгол иргэдийн санаачилгаар “Гүем” сургуулийг 2023 онд байгуулсан бөгөөд эдүгээ 26 хүүхэд суралцаж байна гэж ГХЯ мэдээллээ.
Сэтгэгдэл бичих