СӨБ-ын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг эхлүүллээ


4-р сарын 28
21 цаг 53 минут

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт өнөөдрөөс орон даяар эхэллээ.


Үнэлгээний баг нь тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, аргазүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багт ажиллах гишүүн нь ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авах аж. Тэгвэл үнэлгээнд нэг бүлэгт хамрагдаж байгаа нийт хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулах юм байна. Харин хөгжим болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн 20-иос доошгүй хувь байх аж. Тэгвэл шалгуур үзүүлэлтэд хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэрэг багтжээ.

 

Энэхүү шалгалтын талаар БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц ярихдаа “Багшийн үнэлгээг шалгахдаа суурь мэдээллийн санд баталгаажуулсан нийт хүүхдийн тооноос хамаарч түүвэрлэнэ. Хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас, асуулга, сорилын үр дүнг цуглуулан мэдээлэлд  дүгнэлт хийх юм. Нийслэл, аймаг, сум багт хөгжим, биеийн тамирын багш гэсэн гурван хэсэгт бүлэглэж үр дүнг тооцно. Энэ үнэлгээнд өндөр оноо авсан багш 40 хувь хүртэлх цалингийн урамшуулал авах боломж бүрдэж байгаа” гэв.

 

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.