Үндэсний Статистикийн Хорооны төлөөлөл Тайландын Бангкок хотод энэ сарын 21-25-нд болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 81 дүгээр чуулганд оролцож, манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Удирдах зөвлөлийн сонгуульд 12 улс нэрээ дэвшүүлж, өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, Пакистан, Филиппин, Тайланд, Монгол Улс сонгогдож, 2025–2028 онд тус зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллахаар болсон байна. АНДОСИ нь манай улсын статистикийн системийн 660 гаруй албан хаагчийг 1990 оноос хойш урт, дунд, богино хугацааны сургалт, семинартаа хамруулжээ.
Монгол Улс 2000-2003, 2019-2022 онд НҮБ-ын АНДОСИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн орноор сонгогдож байсан туршлагатай юм.
Сэтгэгдэл бичих