НДШ-ийг бууруулах нийтийн өргөдлийг 100 мянган иргэн дэмжжээ


4-р сарын 25
21 цаг 19 минут

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд буй.

 

Энэхүү платформ нь иргэд УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон юм. Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд энэ сарын 9-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ. Тодруулбал,  

-Хотын даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

-Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

-Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байв.

 

Түүнчлэн иргэн Б.Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг энэ сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36Ормузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв6 сар 26. 14:36"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"6 сар 26. 14:34Сая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй6 сар 26. 14:32Ч.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа6 сар 26. 14:31Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ6 сар 26. 14:30Нутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон6 сар 26. 14:29Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө6 сар 26. 14:29"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"6 сар 26. 14:28ДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ6 сар 26. 14:27“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.