Монгол, Францын 60 жилийн ойн анхны өдрийн марк нээлтээ хийлээ


4-р сарын 25
21 цаг 13 минут

Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол шуудан” компанитай хамтран гаргаж буй шуудангийн маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өГадаад харилцааны яаманд өнөөдөр болов.

 

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.

 

Гадаад улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” компанитай хамтран дурсгалын маркийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлдэг уламжлалтай. Мөн дипломат харилцааны ойг тэмдэглэх хүрээнд Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Мөн Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” эрдэм шинжилгээний хурал боллоо.


Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат  энэ үеэр, “Өнөөдөр бид Монгол, Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхдэээ цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Францын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйн байдал ямар байх талаар санал солилцож, шинэчилж судалсан судалгаанд илтгэл тавилаа. Хоёр талын харилцааны өнгөрсөн түүхэд дүн шинжилгээ хийж улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан техник салбар бүрийн хүрээнд болж байна. Манай улс Францыг гуравдагч хөршөө гэж үздэг. Ази дахь өндөр дээд түвшинд солилцсон айлчлалыг Францын тал манай улстай харилцаагаа хөгжүүлэхэд  чухал ач холбогдол өгч байна. Ойн хүрээнд монгол маркийн нээлт болж, анхны дугтуйд гарын үсэг зурлаа. Улсын хэмжээнд үнэлэгдэхүйц марктай болжээ. 60 жилийн түүхийг үзүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнд ховор түүхийн баримт бичгийг үзүүлж байна. Марк нь Монголын эзэнт гүрний хаад ноёдууд Францын хаадтай санал солилцож байсан захидлын хуулбар юм.  XIII зуунд Францын вангийн элч болж Рубрук Хархоринд очиж Мөнх хааны дэргэд хэдэн сар болж байсан түүх бий. Мөн тэр үед Хархорин хотод мөнгөн модыг Францын уран дархан бүтээж байсан” хэмээн ярилаа.

 

Монгол, Франц Улс 1965 оны энэ сарын 27-нд  дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд энэ жилийн турш Улаанбаатар, Парис хотод цуврал үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа5 сар 23. 17:08Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно5 сар 23. 17:08АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй5 сар 23. 17:07АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна5 сар 23. 17:04Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна5 сар 23. 17:03Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна5 сар 23. 17:03Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!5 сар 23. 17:03Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав5 сар 23. 17:02Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 23. 17:00Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ5 сар 23. 16:24Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна5 сар 23. 16:23Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ5 сар 22. 16:45
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.