ТҮЦ-т худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ


4-р сарын 24
10 цаг 12 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Энэ хүрээнд Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгожээ. ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Тус номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 136 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Багшийн дээд орчимд номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТҮЦ-ийг чөлөөлсөн. 

Эдгээр иргэдэд СБД-ийн наймдугаар хороонд байрлах “Номын худалдааны төв”-д номын худалдаагаа үргэлжлүүлэхийг санал болгосон. Өнөөдөр ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бусад номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах талаар судалж, санал тавиад ажиллаж байна” гэв. 

Мөн СБД-ийн ЗДТГ-аас 16 байгууллагын 78 ажлын байрыг санал болгоод байгаа юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.