Үхэр, хонины махны үнэ нэмэгджээ


4-р сарын 24
10 цаг 05 минут

Гол нэрийн зарим барааны үнэ энэ сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, хүнсний ногоо килограмм тутамдаа 10-140 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт төмс 1345 төгрөг байсан бол энэ долоо хоногт 1359 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл лууван өнгөрсөн долоо хоногт 2992 төгрөг байсан байна. харин энэ долоо хоногт 3171 төгрөг болж өсчээ. Сонгино 3758 төгрөгөөс 3886 төгрөг болж 128 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт мөн махны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлтэй байна. Үхрийн ястай мах өнгөрсөн долоо хоногт 19990 төгрөг байсан бол энэ долоо хоногт 20153 төгрөг болж нэмэгджээ. Харин үхрийн цул мах 22940 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ нь өмнөх сараас 400 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Адуу мах өнгөрсөн долоо хоногоос 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах өнгөрсөн долоо хоногоос 642 төгрөгөөр, өнгөрсөн сараас 1329 төгрөгөөр тус тус өссөн байна. Нэг жилийн хугацаанд ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 200-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.