Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл, архивын баримтын цуглуулга-VII” олон улсын хурал Санкт-Петербург хотод боллоо.
Энэхүү олон улсын хурлыг дэлхийн монгол судлалын ертөнцөд 2013 оноос эхлэн хоёр жил тутам тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд хуралд оролцогчдын илтгэл, олон сонирхолтой чухал баримтыг хэвлэн нийтлүүлжээ.
Хуралд ОХУ-ын монгол судлалын томоохон төвүүд Москва, Улаан-Үд, Казань, Иркутск, Элиста болон БНХАУ, Монголын Үндэсний номын сан, Чойжин ламын сүм музей, Чингис хаан Үндэсний музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Багшийн сургууль, Хархорум музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид оролцож чиглэл тус бүрээр илтгэл хэлэлцүүлсэн байна.
Харин ОХУ-ын эрдэмтдээс Т.Д.Скрынников “Монголын нууц товчоо дахь “Монг” үгийн утга”, А.В.Попова “Хувь тавилан ба өв” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна Г.И.Боровкагийн “Туулын хөндий дэх малтлагын Эрмитаж дахь цуглуулга” илтгэл олны анхаарлыг татжээ.
Сэтгэгдэл бичих