"ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг татваргүй оруулж ирэх заалтыг хасах ёстой"


4-р сарын 23
14 цаг 12 минут
"ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг татваргүй оруулж ирэх заалтыг хасах ёстой"
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн талаар өнөөдөр /2025.04.23/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодоор Евразийн худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөж байна. Миний бие УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуульд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол электрон болон янжуур тамхитай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Бид нэлээдгүй хугацаанд бодлогын яамнуудтай хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болчхоод хэлэлцүүлгийн шат руугаа явж байх энэ үед Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуур тамхины гаалийн албан татварын 30 хувийг тэглэх зүйл заалттай хэлэлцээр орж ирснийг УИХ гишүүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлээд явж байгаа. Янжуур тамхи ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2024 оны гаалийн мэдээгээр нийт 3.5 тэрбум ширхэг тамхийг импортолсон байна.
Үүнийг Монгол Улсын хүн амтай харьцуулаад үзэхэд жилд нэг хүнд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй электрон тамхины асуудал бий. Ялангуяа хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нь өссөөр байгаа. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон байна. Одоогоор тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 35 хувь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог. Ялангуяа Казакстан улсаас янжуур тамхи импортлогдож орж ирдэг. Мөн энэ 35 хувь дээр гаалийн татварын тэглэнэ гэдэг нь ердөө энэ 35 хувийн зах зээлийн асуудал биш. Манай улсад янжуур тамхи экспортолдог гол улс бол Казакстан, БНСУ байдаг. Тэгвэл БНСУ-аас импортолдог энэ компани өөрөө Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэрэв энэ янзаар гэрээ батлагдах юм бол Монгол Улсад гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай. Тиймээс УИХ Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа тамхины татвартай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Бид амхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулчихсан байгаа Сангийн яамнаас татварын тооцооллыг хүлээж байна. Үүний дараа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр зорьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.