"Оросоос гурил авахаар үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаж байна"


4-р сарын 23
14 цаг 06 минут

"Оросоос гурил авахаар үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаж байна"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өнгөрсөн жил гурилын үнэ болоод малын хивэг тэжээлийн үнийг бууруулах зорилгоор импортоор орж ирж байгаа буудай, гурил хивэг тэжээлийг  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан юм. Гэвч дээрх хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор тариалалт буурсны зэрэгцээ гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон гурил, малын тэжээл, хивгийн үйлдвэрлэл 50 хувиар буурсан байна. Иймээс дээрх хуулийг хүчингүй болгохоор энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Үндэсний үйлдвэрлэлээ бодолгүй яах вэ дэмжих ёстой. Гэхдээ үндэстнээ боддоггүй үндэсний үйлдвэрлэл байх ёстой юу гэдэг асуудал. Хэрэглэгч нэгд байх ёстой юм уу, үндэсний үйлдвэрлэл нэгд байх ёстой юм уу. Баяжууулсан хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хууль, лабораторийн асуудлаа яах юм. Энэ асуудлууд цэгцэрсэн гээд буцаагад татвараа тавих гэж байгаа юм уу. Юунд найдаж гурилын үнэ өсөхгүй гэдэг хариулт өгч байна вэ. Би бол эсрэгээр нь харж байна.

Ирэх долоо хоногоос иргэд үнэтэй гурил хэрэглэж эхлэх юм байна.

Яагаад иргэдэд сонголт үлдээхгүй байна вэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гээд яагаад үнэтэй гурил идэх тулгалт хийгээд байна вэ. Сайд та сүүлийн таван жилд гурилын үнэ тогтвортой байгаа гээд худлаа яриад байна лээ.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-УИХ -ын гишүүн үнэн юм ярих ёстой.  Би Үндэсний статистикийн хорооны улирал тутмын мэдээн дээр үнэ ярьж байгаа.  Миний эрхлэх ауудлын хүрээнд улаан буудайн тариалалт үйлдвэрлэл. Улаан буудай тариалах ёстой, гурилын үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх ёстой.

Хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм  байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь.

Бүтээгдэхүүн тушаах үйлдвэргүй болохоор газар тариалан унана. Энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дэмжлэг Хүнсний хувьсгал зэрэг бүх хөтөлбөр үр дүнгүй болно. Бүх юмны суурь нь газар.

Энэ дээр маш болгоомжтой хандах ётсой. Би бол аюулгүй байдлыг бодож байгаа.  1990, 2000 оны үеийн эдийн засгийн бодлогын уршгаар энэ салбар унасан 60 жил бүтээсэн нэгдэл сангийн аж ахуй задарч, устсан. Асар олон өмч үрэгдэж, хаягдсан. Нэгдүгээр сургамж. Хоёрдугаар сургамж Covid-19. Дайн дажин гадаад орчин хүндрээд байна.

Улс орон бүр тарифын бодлогоор үйлдвэрлэлээ хамгаалаад хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж байна.

Монгол Улсад хийж чадаж байгаа хэдхэн зүйл байна. Мал аж ахуйд тулгуурлаад махаа болосвруулж байна, арьс шир ноос ноолуураа боловсруулах гээд “Цагаан алт” хөтөлбөр явж байна.  Хүнсээ хангачих гээд Хүнсний хувьсгал, Атрын аян явж байна. Энэ нь нийлээд 19 нэр төрлийн л бүтээгдэхүүн юм. Энийг стратеги юм тогтвортой байдал юм гэж ойлгоод дэмжээд явмаар байна.

Цаана нь бусад сонголт байна, 300 гаруй төрлийн сонголт байна. Чөлөөт зах зээлийн горимоор явж байна.

Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дахиад 350 гаруй хүнсний болоод хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн Монгол Улсад татваргүй орж ирнэ. Өргөн хэрэглээний бараан дээр хямдрал үүснэ.

Тоо эрс нэмэгдэнэ. Гэхдээ бид дотооддоо улаан буудай, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг , хүнсний хэдэн төрлийн ногоогоо дотооддоо үйлдвэрлье. Ннолуур, ноосоо эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна. Тэр өнцгөөс нь хар. Иргэдээ хямд хүртээмжтэй байдлаар хангах гээд байгааг ойлгож байна. Тэрний цаана аюулгүй байдал гарч ирэд байна.  Covid-19 дахиад нэг сар үргэлжилсэн бол бид картын бараанд шилжих байсан. Манай хүнсний хангамж картын бараанд орох хэмжээний байгаа. Хил хаасан байхгүй. тэр сургамжийн үүднээс ажил явж байгаа гэдгийг ойлгоод өгөөч.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Гурил бол үндэсний аюуглүй байдал, хүнсний аюулгүй байдал, стратегийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгох ёстой. Саяхан л бид ясны гурил идлээ үхлээ хатлаа гээд бөөн юм болж байсан. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл  өндөр байгаагийн нэг шалтгаан нь хүнс байж магадгүй.  Хүнсээ дотооддоо үйлдвэрлэх, химийн бордоогүй гурил гаргана гэдэг бол чухал. Иргэдээ зөв авч явна гэдэг төрийн асуудал. Гишүүд энэ асуудал дээр зөв ойлголт өгөх ёстой.

Гурилын импортын татварыг авч хаясанаар наад зах нь 60 сая доллараа алдсан байна, энэ чинь валютын нөөц шүү дээ.

Валютын нөөц ховх сорогдоод ирэхээр бүх юмны үнэ өснө. Бид импортын хэрэглээ өндөртэй. Гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгч хоорондын хэрүүлд автаж болохгүй. Бөөн л юм болж байна. Хямд авлаа, дамаллаа гээд. Ж.Энхбаяр сайдын хэлээд байгаа гурилын үйлдвэрийн ашиг хэд нугалсан юм байхгүй байх. Импортын татварын 5 хувь дотор л эргэлддэг болов уу.

Украйн, Оросын дайнаар Африк гурилын хомсдолд орсон. Бид нар хомсдолд ороогүй. Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрийн ач тус. Бид яагаад амьд үлсэн юм, яагаад гурилын хомсдолд ороогүй юм. Тарьдагтаа л байгаа шүү дээ. ОХУ -аас бид бензин шатахууны хамааралтай. Одоо дахиад яах гэж гурилын хамааралтай болох гээд байгаа юм.

Хүнс татаастай байдаг. Мах дэлхийн зах зээл дээр үнэтэй. Органик мах бөөний үнэ нь 8-10 ам.доллар байгаа, манайд  2 ам.доллар байгаа. Гадаадад яаж зохицуулдаг вэ гэхээр төрөөс нь татаас өгдөг.

Бүх улс орон хүнсний үйлдвэр дээрээ татаастай. Гурил дээр дэлхийн зах зээлийн 50 хувийг хангаж байгаа Орос, Украйн хоёртой өрсөлдөнө гэвэл үлгэр. Гурилын зах зээл дээр жижиг Монгол чөлөөтэй өрсөлдөнө гэвэл энэ үйлдвэрүд байхгүй болно. Ясны гурилаа идэж эхэлнэ. Үндэсний үйлдвэрлэл гэдэг юмыг зөв ойлгуулах ёстой. Үндэсний үйлдвэрлэгч нараа хамгаалах ёстой гэхээр үнээ тэнгэрт хадааж болохгүй. Ганзориг тэргүүтэй гишүүд хэллээ, төр зохицуулах ёстой гэж. Чөлөөт өрсөлдөөний тухай, Монополийн эсрэг хуулиараа зохицуулах. Бүтэц нь ажиллахгүй байна. Эдгээр байгууллагаа жинхэнэ утгаар нь ажиллуулдаг байх хэрэгтэй. Төр асуудалд зөв хандахгүй бодлогогүй яваад байх юм бол бид байнга валютын хомсдолтой л явна.

Тэрбум орчим ам доллараар бид хүнс худалдан авч байгаа. Баян, ядуугүй бүгд машинтай. Машины хүнс нь хоёр тэрбум ам.доллар. Валютын нөөцийг хамгийн их сорж байгаа нь машины хүнс. Төр татвар, тарифыг нь зохицуулахгүй байна. Валют ховх сордог юм нь машины хэрэглээ. Татварын зохицууллалт дээр зөв хандах. Монополийн эсрэг байгууллагуудыг зөв ажиллуулдаг болох ёстой.

Гурил бол стратегийн бүтээгдэхүүн, хүн амын хүнсний аюулгүй байдал гэдгийг зөв ойлгох ёстой.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.