Тухайн хүнд зориулж хорт хавдрын эмчилгээ хийдэг “Медикана” эмнэлэг


4-р сарын 23
14 цаг 06 минут

Тухайн хүнд зориулж хорт хавдрын эмчилгээ хийдэг “Медикана” эмнэлэг

Таван одтой зочид буудал аль эсвэл банк санхүүгийн төв оффис шиг мэдрэмж төрүүлэх энэ газар бол Турк улсын "Медикана" эмнэлгийн хамгийн сүүлд нээгдсэн Истанбул хотын салбар. Анх 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Медикана" эрүүл мэндийн групп нь улсдаа 17 салбар эмнэлэгтэй. Бидний очсон салбар эмнэлэг нь 2024 оны наймдугаар сард үүд хаалгаа нээсэн бөгөөд Ази, Европ тивийн дунд орших орчин үеийн тав тухтай эмнэлэг гэдгээрээ онцлог.

Тус эмнэлэг нь ойролцоогоор 16 мянган ажилтантай, 1400 нарийн мэргэжлийн эмч нараас гадна нийт 5000 орчим сувилагч, инженер техникийн ажилтантай аж.

Өвчтнийхөө тав тухтай байдалд илүү анхаардаг учраас 10 мянга гаруй зочид буудлын үйлчилгээний ажилтантай гэдгийг танилцуулж байв. "Медикана" эрүүл мэндийн группийн удирдлагын зүгээс "Маш сайн эмнэлэг байгуулахын тулд дээр дурдсан ажлын байруудад ур чадвартай, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь чухал" гэдгийг давхар онцолж байсан юм.

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэхийн тулд ур чадвартай, мэргэшсэн эмч мэргэжилтэн, ажилтнуудтай байх ёстой гэсэн үг. Дэлхий нийтэд тулгарч байгаа асуудал бол ур чадвартай мэргэшсэн эмч, сувилагчийн ажлын байрны хомсдол. Ялангуяа цар тахлын үеэр энэ асуудал илүү газар авсан.

Энэ талаар "Медикана" эмнэлгийн ТУЗ-ийн дарга хэлэхдээ "Цар тахлын үеэр Европод хүртэл эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаагүйн улмаас гэртээ өвдөж, нас барсан тохиолдол гарсан. Жишээлбэл, Итали, франц улсад эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй нас барж байсан.

Тухайн цаг үедээ Турк улсын Истанбул хотын хамгийн том нисэх онгоцны буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглан, эрүүл мэндийн салбар бэлэн байдалд ажилласан.

Яагаад эдгээр зүйлсийг дурдсан бэ гэвэл 100 жилийн өмнө бас Италиас гаралтай ханиадны тахал гарч байсан. Энэ өвчлөл гарснаар дэлхийн нэгдүгээр дайн зогсох шалтгаан болсон байдаг. Үүний дараагаар 100 жилийн дараа дахин цар тахал гарч, дэлхийн хоёрдугаар дайнаар нас барсан хүмүүсээс ч илүү хүн нас барсан. Дахиад ирээдүйд ямар нэгэн байдлаар цар тахал гарахгүй гэдгийг бид тааж мэдэх боломжгүй ч бэлэн байдалтай байхыг ойлгосон" гэсэн юм.

"МЕДИКАНА" ЭМНЭЛГИЙН САЛБАРЫГ МОНГОЛД НЭЭХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

Зөвхөн "Медикана" эрүүл мэндийн группийн 17 салбарын хувьд цар тахлын үеэр 300 мянган өвчтөн хүлээн авч, эмчилжээ. Эдгээрээс 20 мянган өвчтөн сэхээн амьдруулах тасагт орж, 3000 өвчтөнөө харамсалтайгаар алдсан боловч амь тэмцсэн 17 мянган өвчтөнг аварч чадсан нь "Медикана" эмнэлгийн группийн хүний нөөц, ур чадвар хэр байгааг илтгэсэн байна. Мэдээж эмнэлгийн эмч, ажилчид өөрсдөөсөө маш олон зүйлийг золиослож ажилласан бөгөөд цар тахлын үеэр 20 ажилтнаа алджээ.

"Медикана" эмнэлэг өнөөдрийн байдлаар Англи улсад салбараа нээсэн бөгөөд Босни улсад салбараа нээхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тун удахгүй Герман, Румень улсад салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.

Эмнэлгийн удирдлагын зүгээс "Нэг эмнэлэг нээнэ гэдэг бол барилга ашиглалтад оруулах биш юм. Тухайн улсад бүх туршлагаа нутагшуулах хэрэгтэй болдог. Турк улс Балканы улсууд руу эрүүл мэндийн туршлагаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсад ч гэсэн салбар эмнэлгээ нээх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Монгол Улсын хувьд аль салбарын эмч нараа мэргэшүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж, үнэ төлбөргүй сургах боломжтой гэдгийг онцолж байлаа. Ингэснээр монголчууд эх орондоо эмчлэгдэх боломжгүй өвчнийг харьцангуй хямд үнээр, зардал чирэгдэлгүйгээр мэргэшсэн эмч нараар эмчлүүлэх боломж бүрдэх юм. Турк улсад үйл ажиллагаа явуулдаг "Медикана" эмнэлэг нь монголчуудад үнийн хувьд харьцангуй хямд, хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байна.

 

"Медикана" эмнэлгийн хамгийн сүүлд нээгдсэн салбар дөрвөн төрлийн нийт 220 өвчтөний өрөөтэй. Давхар бүрт нэг тусгай вип үйлчилгээтэй өрөө бий. Тус салбар эмнэлэг нь эрүүл мэндийн 77 чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хувийн эмнэлэг хэдий ч яг улсын эмнэлэг шиг үйлчилгээ үзүүлдэг байна.

Таван одтой зочид буудлын хэмжээнд үйлчилгээ өгөхийн тулд зочид буудлын үйлчилгээ хариуцсан албаныхан давхар ажилладаг байна.

Ямар ч өвчтөн сахиуртайгаа ирэх боломжтой бөгөөд өглөө, өдөр, оройн хоолоор үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд энэ нь өрөөний төлбөр эмчилгээний үнэдээ багтсан байдаг гэнэ. Эмнэлгийн бүх систем нь ухаалаг бөгөөд гал түймэр, аваар осол гарлаа гэхэд тусгаарлагч хана автоматаар бууж тусгаарлана. Хүмүүсийг эмнэлэгт хэвтэж байна гэхээс илүү таван одтой зочид буудалд амраад биеэ эмчлүүлээд явах сэтгэгдэл төрүүлэхийн тулд олон улсын зочид буудлын шаардлагыг бүрэн хангажээ.

ДЭЛХИЙД ГАНЦХАН ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТАЙ

 

Мөн "Медикана" эмнэлэг дэлхийд ганцхан эмчилгээ хийдэг хорт хавдрын эмчилгээний тасагтай. Учир нь тухайн хүндээ зориулсан генийн шинжилгээгээр нь эмчилгээг хийдгээрээ онцлог. Биднийг очиход Монголоос нэг өвчтөн ирж, ар гэрийнхэнтэйгээ үйлчлүүлж байв.

Бусад орны эмнэлгүүдэд олон улсын стандартын дагуу элэг, уушги, ходоодны хорт хавдрын эмчилгээг хийдэг бол энэ эмнэлэгт тухайн өвчтөний онцлогт тохирсон эмчилгээг хийдэг байна.

Химийн эмчилгээний 28 өрөөтэй. Хэвтэх болон сууж химийн эмчилгээ хийх сонголттой бөгөөд суух хэсэг нь ухаалаг төхөөрөмж, массажны сандалтай. Мөн тухайн эмнэлэгт ямар нэгэн өндөр үнэтэй эм зардаггүй байна. Эмчилгээ хийж байх явцдаа эмээ хийж, үйлдвэрлэдэг байна. Эмнэлэг болгон өөрсдөө түүхий эдээ авч, тухайн өвчтөндөө зориулж эмээ үйлдвэрлэдэг гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байв. "Медикана" эмнэлгийн тасаг бүр бүрэн цогц нэг эмнэлгийн хэмжээнд ажилладаг гэж хэлж болно. Тус эмнэлэгт өдөрт 2000 хагалгаа хийдэг бөгөөд 50-60 хувийг нь роботоор хийдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.