Хомын талд энэ оны анхны унага мэндэлжээ


4-р сарын 23
14 цаг 04 минут

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын Байгалийн цогцолборт газрын Сээрийн нуруунд нутагшиж буй тахийн сүрэгт Эх дэлхийн өдөр буюу өчигдөр энэ оны анхны унага мэндэлжээ.

 Энэ нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Мүүнрайдэр (Moonrider) нэртэй гүүнээс гарсан эр унага бөгөөд түүний Хомын Талд төрүүлсэн тав дахь унага аж. Хомын талд 20 жилийн өмнө тахь сэргээ нутагшуулснаас хойш өнгөрсөн онд 150 гаруй тахьтай болсон байв.​

Монгол Улсад 2022 оны байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 400 гаруй, Тахийн талд 400 орчим, Хомын талд 200 орчим гээд нийт тоо толгой нь мянга орчим болсон мэдээ бий.

Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр устсан түүхтэй. Тахь сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд Европ, Австралийн амьтны хүрээлэн эхлүүлж, Төв аймгийн Хустайн нуруунд анх 16, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 тахийг, 2004 онд Завханы Хомын талд 12 тахийг зөөвөрлөн авчирсан. Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 он хүртэл “байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.