Гаалийн төв лаборатори CNAS-ын хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдлаа


4-р сарын 23
14 цаг 03 минут

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори энэ сарын 18-21-нд олон улсын итгэмжлэлийн байгууллага ILAC (International Laboratory Accreditation Cooperation)-ын гишүүн БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-н хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн эрхээ баталгаажууллаа.

 

Тус лаборатори нь уул уурхайн хүдэр, баяжмал, нүүрс, газрын тос зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүний 35 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. CNAS-ын итгэмжлэлийн эрхээ амжилттай сунгаснаар Гаалийн төв лабораторийн хийсэн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч, Монголоос экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой юм.

 

БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн, Тохирлын үнэлгээний үндэсний итгэмжлэлийн төвийн төлөөллөөс бүрдсэн үнэлгээний баг Гаалийн төв лабораторид хийж буй магадлан шинжилгээ, түүнтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо, баримт бичгийн хөтлөлт, техникийн тайлан, орчин нөхцөлийг газар дээр нь шалган танилцаж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.