Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экстортлоод байна


4-р сарын 23
14 цаг 01 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

 Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.  

Энэ он гарсаар нийт 22.9 сая тонн нүүрс экстортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс давсан үзүүлэлт. Үүний дотор Бичигт боомтоор экстортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тоннд хүрлээ. Эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа нь 2025 оны үлдэх хугацаанд нэмэлт орлого олох боломжийг бий болгож байна. 

Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Засгийн газрын өмнөх хуралдааны дараа мэдээлж байсан. Энэхүү мөнгөн дүн хэвээр хадгалагдаж байна. Валютын ханшийн өсөлттэй холбоотой Монголбанкнаас шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.