Дулааны эрчим хүчийг цахилгаан шиг тоолуураар тооцох шаардлагатай


4-р сарын 18
17 цаг 10 минут

УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2025.04.17/ хуралдав.

УИХ-ын ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа. Тэрбээр, Эрчим хүчний тухай хуулийн 320 заалт хэрэгжиж байгаа бөгөөд нийтлэг зохицуулагдаж буй 293 заалт, цахилгааны онцлог 18 заалт, дулааны онцлог 9 заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Дулааны салбарын тулгамдсан асуудлыг журмаар зохицуулж байгаа бөгөөд хүн ам, аж ахуйн нэгжийн зайлшгүй хангагдах ёстой суурь хэрэглээ, улирлын чанартай хэрэглээ, байршил, бүс нутгаар хязгаарлагддаг байдал, үнийн болон үнэ тарифийн хязгаарлагдмал нөхцөл, зохицуулалт гэх зэргээс шалтгаалж Дулааны эрчим хүчний бие даасан хуультай болох шаардлагатай байгаа нь харагдсан. Иймээс Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

гишүүн, 

Ажлын хэсгийн хуулийн зөвлөх С.Амаржаргал, энэ хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй хуульд тусгагдаагүй асуудал, хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг үзэл баримтлалдаа шингээхийг зорьсон. Юуны түрүүнд хэрэглэгчийг аюулгүй, найдвартай, үр ашигтай хангах төлөвлөлтөд анхаарсан хэмээлээ.

Хуулийн төслийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан Х.Эрдэнэчулуун, дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох, тоолуурын систем бий болгох, хууль бус хэрэглээг хуулиар зохицуулах шаардлагатайг онцолсон.

Ажлын хэсгийн ахлагч Дулааны эрчим хүчний тухай хуулийн төсөлтэй мэргэжлийн байгууллагууд танилцаад, санал дүгнэлтээ ирүүлэхийг хүссэн.


Мөн энэ үеэр салбарын зарим мэргэжилтнүүд Дулааны эрчим хүчний асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулан салбарын ажил нэг алхам урагшилж буйд талархалтай байгаагаа дурдаад, зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг түлхүү анхаарах бус дулаан үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудлыг тусгах шаардлагтай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн эрчим хүчний зохистой хэрэглээ, хэрэглэгчийн эрх үүрэг, хариуцлагын тогтолцоо, одоогийн Эрчим хүчний тухай хууль дахь гажуудлыг залруулах, эрчим хүч ашиглагч байгууллагуудын үнэ тарифийн бодлогыг журамлаж, хуульчлах, хуулиар хамгаалагдсан хувийн өмчийн асуудлыг хэрхэх асуудлаар хуралдаанд оролцогчид хөндөн ярилцав.

Эцэст нь мэргэжлийн байгууллагын төлөөлөл хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ ажлын хэсэгт ирүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.