Алтны үнэ 2024 оныхоос унц тутамд 693.9 ам. доллароор нэмэгджээ


4-р сарын 15
16 цаг 54 минут

Монгол Улс 2025 оны эхний 3 сард 128 улстай худалдаа хийжээ. Экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам. долларын ашигтай гарчээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 Харин бараа эргэлтийн хэмжээ 504.1 сая ам. доллар болж, импорт 133.4 сая ам. доллароор нэмэгдсэн байна. Импорт 2024 оны мөн үеийнхээс 133.4 сая ам. доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 73.6 сая ам.доллар,дизелийн түлш 21.9 сая ам. доллар,тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.3 сая ам.доллар,ачааны автомашин 18.3 сая ам.доллар, гар утас 11.7 сая ам.доллароор нөлөөлжээ.

 Имортын 74.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн байх юм.

 Экспортын зэсийн хүдэр ба баяжмал 291.8 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 39.7 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 29.3 сая ам.доллароор их байна.

Алтны үнэ 2024 оны мөн үеийнхээс унц тутамд 693.9 ам .доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 291.5 ам. доллароор нэмэгджээ.

 БНХАУ-д экспортолсон барааны 48.3 хувийг нүүрс, 33.5 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.3 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.

 

Төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 7.6 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.1 ам .доллароор буурсан аж.

 Энэ оны эхний 3 сарын байдлаар экспортолсон нүүрсний 49.1 хувийг Гашуун сухайт боомтоор хийсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.4 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Импортын 33.1 хувийг БНХАУ, 27.6 хувийг ОХУ, 13.8 хувийг Япон, 4.9 хувийг АНУ, 4 хувийг БНСУ, 2.9 хувийг ХБНГУ эзлэн, нийт импортын 86.3 хувийг бүрдүүлжээ.

 ОХУ-аас импортолсон барааны 76.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 81.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.2 хувийг ачааны автомашин эзэлсэн аж.

 Суудлын автомашины импортын хилийн дундаж үнэ ширхэг тутам 9.9 мянган ам.доллар болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.4 мянган ам.доллароор нэмэгдсэн байна. Экспортын 50.4 хувь Гашуунсухайт, 21.8 хувь Замын-Үүд, 8.9 хувь Шивээ хүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 81.1 хувийг эзэлж байна.

 Импортын 50 хувийг Замын-Үүд, 24 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 74 хувийг эзэлж байгаа юм.

 Экспорт 2025 оны 3 дугаар сард,  өмнөх 2 дугаар сарынхаас 23 сая ам. доллар, импорт 98.5 сая ам. доллароор нэмэгджээ.

 Үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортын 96 хувийг эзэлсэн аж. Харин импортын 74.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна9 цаг 37 минутын өмнөТэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна9 цаг 38 минутын өмнөЛи Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд9 цаг 39 минутын өмнөTemu-гийн АНУ дахь борлуулалтын орлого огцом буурчээ9 цаг 41 минутын өмнө“Улаанбаатарын яриа хэлэлцээ” хуралд 40 гаруй орны 230 гаруй төлөөлөл оролцож байна9 цаг 43 минутын өмнө“Нэг заалт дээр маргалдсанаас ацаг тавьж, УИХ-ын ажлыг саатуулж байна”9 цаг 44 минутын өмнөМонгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ9 цаг 48 минутын өмнө"Аваарыг устгахаар эцсээ хүртэл ажиллаад, шилдэг инженер маань амиа алдлаа"9 цаг 49 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлын тов гараагүй байна9 цаг 50 минутын өмнөГэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх ногоон амралтын бүсийг тохижуулж байна9 цаг 53 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлнэ6 сар 4. 13:23Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилнэ6 сар 4. 13:21
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.