Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн мэдүүллээ


4-р сарын 1
11 цаг 23 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг гуравдугаар сарын 31-нд өргөн мэдүүллээ. 

ХЭҮК-оос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ.  

 ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийн хүрээнд 2024 оны УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулав. Мөн тэрбээр “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлэгт шаардлагатай судалгааны үр дүндээ тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүлсэн гэлээ.

 “Хүний эрх ба цахим технологи” бүлгийн хүрээнд хүний хувийн мэдээлэл, түүнд агуулагдах хувийн нууц, халдашгүй байх эрхийг хамгаалах чиглэлээр дүгнэн илтгэсэн байна. Түүнчлэн “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”-ын хүрээнд цахим технологид ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. 

Мөн “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”-д тусгайлан судалгаа хийж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, хохирогчдод тусламж үзүүлж буй мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийжээ. Тоон мэдээлэл, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаар санал дүгнэлт боловсруулсан байна. 

“Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлэгт аливаа иргэн эрүүгийн хэрэгт татагдсан үеэс эхлэн ял шийтгэл эдэлж дуусах хүртэлх үе шатыг хамруулсан байна. ХЭҮК-т ирүүлсэн нийт гомдол, мэдээллийн 50 гаруй хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх байдаг учраас холбогдох баримт мэдээлэлд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулсан талаар танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.