УДШ ирэх VI сард Хангарьд ордон руу нүүнэ


4-р сарын 1
11 цаг 23 минут
Улсын дээд шүүхээс 8.2 тэрбум төгрөгийн тендер зарлаж, "Хангарьд" ордныг засварлаж байна. Ингэснээр УДШ шинэ байрандаа 2025 оны зургадугаар сард нүүж орох гэнэ. Их засварын тендерт "Гранд авгуш" ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан мэдээллээ. Харин хотын захиргааны төв байрыг шүүх байгууллагын зориулалтаар засварлах зураг төслийг "Эрхэс констракшн" компани 308 сая төгрөгөөр хийжээ.
Нийт 9774.7 ам.метр талбайтай 16 давхар бүхий “Хангарьд” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг байв.
Хотын захиргааг Яармагийн шинэ байр руу нүүлгэхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан талаар албаныхан мэдээлж байсан юм. Их засварын ажлыг гүйцэтгэж буй "Гранд авгуш" ХХК нь өмнө нь Улсын дээд шүүхийн засварын ажлыг хариуцан хийж байжээ. Хотын А бүсэд байрлалтай “Хангарьд” ордныг өмнө нь 80 орчим тэрбум төгрөгөөр үнэлж байсан хэрнээ газар, байшин хамтдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь олныг анхаарлыг татаад буй. Нийтдээ 16 давхар 2008 онд ашиглалтад орж байсан энэ барилга Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байдаг. 
Өмнө нь нийслэл зардал гарган тус ордныг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 2018 онд 43.4 тэрбумаар, 2022 онд 79.5 тэрбумын үнэ хүрсэн.
Албаныхны өгсөн мэдээллээр “Хангарьд” ордныг хувьчлах асуудал яригдсан тул 2018 онд доод үнэ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхэд 43.4 тэрбумаар үнэлэгдсэн. Мөн 2022 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зах зээлийн үнийг тодорхойлох замаар үнэлгээ хийлгэхэд 79.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хоёр үнэлгээний аль нэгээр төрийн өмчид шилжүүлэх боломжгүй байжээ.
Хангарьд ордныг улсын бүртгэл буюу балансад 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг аж.

 

Өнгөрсөн 2022 онд уг байрыг Улсын дээд шүүхэд үе шаттай шилжүүлэх шийдвэр гарсан. Харин Улсын дээд шүүх дахин үнэлүүлээд балансын үнийг өсгөх боломжтой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагаас өмнө нь тодруулахад "Нийслэлийн өмчид байсан "Хангарьд" ордныг төрийн өмчийн Улсын дээд шүүхэд шилжүүлсэн.
Ингэхдээ улсын бүртгэл дээрх 13.7 тэрбум төгрөгийн үнэлгээгээр шилжүүлэх саналтайгаар НИТХ-аар дэмжсэн юм. Хуулиараа нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ байдаг. 
Энэ барилгыг хувьчлах, арилжаалах зорилгогүй учраас улсын бүртгэл буюу балансын үнэлгээгээр орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн гэсэн үг. Цаашид барилгын зах зээлийн үнэлгээг нэмэх боломж журмаараа Улсын дээд шүүхэд бий. Холбогдох шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн" гэдгийг хэлж байлаа.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.