“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”


3-р сарын 20
14 цаг 10 минут

“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”

Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран 30-85 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн бол дулааны үнийг 2025 оны тавдугаар сард нэмэгдүүлэхээ мэдэгдээд байсан. Харин олон нийтийн зүгээс үнэ нэмэх шийдвэрт эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Улмаар өнгөрсөн долоо хоногийн /2025.03.12/ Засгийн газрын хуралдаанаас дулааны үнэ нэмэхийг түр хугацаанд хойшлуулсан гэдгийг мэдэгдээд байгаа. Тэгвэл тарифын шинэчлэлт хийгээгүйгээс тус салбарт ямар алдагдал үүсэх талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.

ХЭРЭВ 118 ТЭРБУМ ТАТААСААР ОЛГОГДОХГҮЙ БОЛ ЭХ ҮҮСВЭРИЙН ДУТАГДАЛД ОРНО

Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-Мэдээж өртөгтэй хөрөнгө байгаагаас болоод эрчим хүчний салбар тодорхой хэмжээнд хөрөнгийн дутагдалд орно. Орж байгаа дутагдлаа өр, зээлээр санхүүжүүлэх, эсвэл татвар, нийгмийн даатгалын өр үүсгэж явах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Дулааны эрчим хүчний тарифын хувьд 118 тэрбум төгрөгийн дутагдалд орох тооцоо гарсан. Хэрэв энэ дүн татаасаар олгогдохгүй бол эх үүсвэрийн дутагдалд орох, салбарын нөхцөл байдал хүндрэх, өр үүсээд явах эрсдэл тулгарна.

ТӨЛӨВЛӨСӨН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮССЭН

ЭХЗХ-ны үнэ тарифын газрын дарга Б.ЭРДЭНЭБУЛГАН:

-Өмнө нь бол алдагдлыг өрөөр санхүүжүүлж явж байсан. Мөн хийх ёстой засвар үйлчилгээг хойшлуулах, ажлын эзлэхүүнүүдийг багасгах байдлаар ажиллаж ирсэн. Тэгэхээр ажлын эзлэхүүнийг багасгах, засвар шинэчлэлтийг багасгана гэдэг ямар үр дагавартай вэ гэхээр хуучирсан, насжилт өндөртэй тоног төхөөрөмжүүдээс шалтгаалсан гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмж байгаа юм. Орлогын бууралттай холбоотойгоор тодорхой хэмжээний алдагдлыг салбар үүрээд явна. Мөн зардлаа төлөвлөснөөс бууруулах хэрэгцээ шаардлага үүсч байна.

Зардал бууруулна гэдэг бид засвар үйлчилгээний зардлаас гадна урт хугацаатай зээлийн төлбөрүүдийг графикаас хоцорч төлөх арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй1 цаг 19 минутын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ1 цаг 19 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов1 цаг 22 минутын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ1 цаг 23 минутын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"1 цаг 23 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно1 цаг 24 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ1 цаг 25 минутын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно1 цаг 25 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна1 цаг 26 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан1 цаг 26 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.