Ц.Баатархүү: Монголын 2 дахь сансрын нисгэгч нь хэн байх вэ?


3-р сарын 20
14 цаг 06 минут
Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тэртээ 1977 онд бүрэлдсэн ШУА-ийн Сансар судлалын тасгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ.  Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Чингис хаан одонт Ж.Гүррагчаа,  тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Сайнцог, багийн эмч Л.Лхагваа, УИХ-ын гишүүн, Академич, чацаргана, борцыг сансарт турших туршилтыг хийж байсан Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхагважав, нарийн бичиг Ж.Гантулга, Д.Батмөнх зэрэг Монгол Улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улс 44 жилийн өмнө ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол өнөөдөр хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх вэ, түүнийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэхүү асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов. 

Үүний зэрэгцээ, тэрбээр, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. 10 гаруй жилийн туршид яригдаж буй энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Мөн манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байна.

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал нь эдийн засгийн шинэ бүтэц болж, урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо. 

Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал гэдгийг Сайд Ц.Баатархүү онцолсон юм. 

Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнээр Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорч байв. Харин Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Мөн сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмжийг нислэгийн явцад бүтээсэн 20 дахь орон болсон.

Тухайн үед нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байв.

Тус нислэгээр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газарзүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна4 цаг 29 минутын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв4 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна4 цаг 31 минутын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай4 цаг 32 минутын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ4 цаг 33 минутын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ4 цаг 33 минутын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ4 цаг 34 минутын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ4 цаг 35 минутын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ5 цаг 40 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай5 цаг 40 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.