Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах борлуулаад байна


3-р сарын 20
14 цаг 03 минут

Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах борлуулаад байна

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй.  Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. 

Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.  

Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн махыг худалдан борлуулаад байна” гэв.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 6 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 7 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 8 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 8 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 8 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 9 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 9 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 10 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 11 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 11 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.