Импичментийн шийдвэрийг зарлах өдөр 14000 алба хаагч байршуулна


3-р сарын 19
14 цаг 52 минут

Импичментийн шийдвэрийг зарлах өдөр 14000 алба хаагч байршуулна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэц ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна. Тодорхой хугацааг хараахан зарлаагүй байгаа ч гэлээ энэ өдөр болзошгүй эмх замбараагүй байдлаас сэргийлж 14 мянга орчим цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарах ажээ. Энэ тоо нь дээд түвшний аюулгүй байдлын сэрэмжлүүлэг зарласан тохиолдолд улс даяар дайчилж болох нийт хүчний 60 хувь юм.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь 12 мянган алба хаагч байршуулна гэж мэдээлж байв. Гэхдээ томоохон хэмжээний цугларалт болох тул шүүх байгууллагууд руу халдлага үйлдэж магадгүй тул алба хаагчдын тоогоо нэмжээ. Энэ өдөр Үндсэн хуулийн цэцийн байранд эрүүгийн хэргийн цагдаагийн ажилтнуудыг байрлуулж, цагдаагийн тусгай хүчнийхэн мөн ойролцоо бэлэн байдалд байна. Мөн шүүх рүү дайрсан жагсагчдыг газар дээр нь баривчлана гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна аюулгүй байдлын арга хэмжээ болгож шүүхийн эргэн тойронд нислэгийн хориотой бүс тогтоогоод буй билээ. Хориотой бүсийг үл харгалзан хууль бусаар дрон зэргийг нисгэж магадгүй тул тухайн байрлалд дрон эсэргүүцэгч төхөөрөмжүүдийг байрлуулах болжээ.

Сургууль, метроны буудал, шатахуун түгээх станц, шүүхийн ойролцоох дөрвөн барилгын талбайн ажлыг тухайн өдөр зогсооно. Мөн зэргэлдээх 22 барилгын дээвэр лүү хэн ч гарах боломжгүй.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.