"The MongolZ" багийн "ESL Pro League"-д хийсэн аялал ямар байсан бэ?


3-р сарын 19
14 цаг 50 минут

Цахим спортын тэмцээн зохион байгуулагч ESL нь хамгийн нэр хүндтэй нэгдүгээр зэрэглэлийн "CS2"-ийн цувралууд болох "ESL Pro League" болон "Inter Extreme Masters"-ийг зохион байгуулдаг. Эдгээр тэмцээнүүд нь нэр хүнд, VRS онооноос гадна ESL Grand Slam-ийн нэг сая ам.долларын шагналын сантай учир дэлхийн шилдэг багууд ESL-ийн тэмцээнийг хэзээ ч алгасдаггүй.

ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ ШӨВГИЙН НАЙМ

Хоёрдугаар шатанд шууд урилгаар оролцсон найман багаас долоо нь "ESL Pro League"-ийн 21 дэх улирлын хасагдах шатанд шалгарч чадсан. Цорын ганц чадаагүй баг нь "Team Falcons" байсан бөгөөд тэд шийдвэрлэх тоглолтдоо "Eternal Fire"-д ялагджээ.

Гэсэн хэдий ч Туркийн баг ялалтын буухиагаа үргэлжлүүлж чадалгүй, шөвгийн наймд "Team Spirit"-д 2-1 харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин дараагийн тоглолтод "MOUZ" баг "G2 Esports"-ийг 2-1-ээр буулган авсан бол "Team Vitality", "Team Liquid"-г 2-0 гэсэн харьцаатай хожин дараагийн шатанд шалгарлаа.

Гэхдээ Монголын цахим спортын фанатуудын хувьд жинхэнэ баяр "The MongolZ" болон "NAVI" багуудын тоглолтоор эхэлсэн юм. "Valve"-ийн чансаагаар дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж буй "The MongolZ" нь есдүгээр байрт бичигдэж буй NAVI-тай учраа таарсан.

Гэсэн хэдий ч аналистууд туршлагатай, хүчирхэг "Natus Vincere" багийг илүүрхэнэ гэж үзэж байв.

Тоглолт Mirage мап дээр эхэлж, NAVI 4-0 гэсэн онооны давуу байдлыг авав. Итгэл дүүрэн болсон тэд ялалтаа хэдийнэ баталгаажуулсан мэт инээмсэглэж байлаа.Гэвч Монголын багийн тоглогч М.Содбаяр буюу "Techno4K"-ийн гайхалтай тоглолтын ачаар уур амьсгал өөрчлөгдсөн. Тэрбээр 22 "kill" хийж, "The MongolZ" багийг хожилд хөтөлсөн юм.

Эхний хагас 7-5 харьцаатай "The MongolZ"-ийн давамгайллаар өндөрлөж, хоёрдугаар хагаст "NAVI" ердөө ганцхан үед хожсон бөгөөд эцсийн дүнд 13-6 харьцаатай ялагдлаа.

Хоёр дахь мап "Ancient" дээр "NAVI" инээх завгүй байв. "NAVI" баг гар бууны үеийг хожсоноор тоглолтыг сайн эхлүүлсэн ч дараалан алдаа гаргаж, улам бүр "шатаж" эхлэв. Харин "The MongolZ" эхний хагасыг 9-3 харьцаатай бүрэн илүүрхэж, улмаар тоглолтыг 13-6-гаар хаалаа.

Энэ тоглолтын гол баатар нь 17 настай Б.Аюуш буюу "mzinho" байв. Тэрбээр ердөө 10 үхэж, 23 "kill" хийж, 1.97 рейтингтэй гайхалтай тоглолт үзүүллээ. Үүний үр дүнд Монголын баг жинхэнэ дуулиан тарьж, "ESL Pro League"-ийн аваргаа хамгаалагч "NAVI"-г тэмцээнээс хаслаа.

ХАГАС ШИГШЭЭ: ШИЙДВЭРЛЭХ ТУЛААНУУД

Хагас шигшээн хоёр тоглолт хоёулаа 2-1 гэсэн онооны харьцаатай өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх багуудын хувьд хялбар зам байхгүйг харууллаа. Эхний тулаанд "MOUZ" баг их хүч гарган өөрсдийн сонгосон "Nuke" мап дээр 16-4 харьцаатай ялалт байгуулжээ. Гэвч тэд "Team Spirit"-ийн сонголт "Dust2" дээр 7-13-аар ялагджээ.

Гэсэн хэдий ч шийдвэрлэх мап "Ancient" дээр "MOUZ" тоглолтын хяналтаа эргүүлэн авч, 13-10 онооны харьцаатай ялалт байгуулснаар финалын эрхээ өвөртөлсөн түүхтэй.

Хагас шигшээн хоёр дахь тоглолтод тэмцээний гол фаворит Team Vitality Монголын баг The MongolZ-той учраа таарсан. Францын баг эхний мап "Anubis" дээр асуудалгүй тоглож, 13-4 харьцаатай хялбархан ялалт байгуулсан.

Гэхдээ "Nuke" дээр "The MongolZ" баг гайхалтай эхлэлийг тавьж, эхний зургаан үеийг дараалан авч, хүчтэй тэмцэл үзүүлэв. Тоглолт нэмэлт цаг руу шилжиж, эцэст нь "The MongolZ" баг 16-14 харьцаатай ялалт байгууллаа.

Харамсалтай нь Монголын баатрууд "Inferno" дээр бүрэн нурж, 13-2 харьцаатай хүнд ялагдал хүлээсэн юм. Энэ сүйрлийн гол эзэн нь Шахар Шушан буюу "flameZ" байв. Тэрбээр 22 "kill", ердөө зургаан үхэлттэй гайхалтай тоглож, 2.37 рейтинг бүхий итгэмээргүй статистик үзүүлсэн.

ФИНАЛ: TEAM VITALITY-ИЙН ЭЗЭРХИЙЛЭЛ

Хагас шигшээ тоглолтуудын дараа "Team Vitality" оргил формдоо байгаагаа харуулсан бөгөөд "MOUZ" тэднийг хожих хэцүү гэдэг нь тодорхой байв. Таамаг ёсоор ч өрнөж, финал ердөө гурван мапаар дуусав:

  • Dust2 – 13-9
  • Nuke – 13-4
  • Inferno – 13-5

Бүх тоглолт ижил хэв маягаар өрнөсөн бөгөөд Team Vitality эхний хагаст 9-3 харьцаатай давамгайлж, улмаар хоёрдугаар хагаст тоглолтоо дуусгаж, "ESL Pro League"-ийн 21 дэх улирлын аварга боллоо.

"ESL Pro League"-ийн 21 дэх улирлын аварга болсон "Vitality" баг:

  • 250 мянган ам.доллар хүртэж,
  • "Team Spirit"-ийг ардаа орхин "Valve"-ийн дэлхийн чансааны тэргүүн байр руу дэвшиж,
  • Багийн од Мэтью Эрбо буюу "ZywOo" өөрийн 22 дахь MVP шагналаа хүртлээ.

Ингэснээр тэрбээр "NAVI"-ийн домогт тоглогч Александр Костылев буюу "s1mple"-ийн өмнөх дээд амжилтыг давж, шинэ рекорд тогтоов.

Дараагийн том тэмцээн "The MongolZ" багийн хувьд өнөөдөр/2025.03.19/ эхлэх "BLAST Open Spring 2025" байх болно. Та бүхэн нутгийн багаа дэмжиж, ялалт, ялагдлыг нь хамтдаа хуваалцаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.