430 хүн тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна


3-р сарын 19
14 цаг 48 минут

О.Сэргэлэн: 430 хүн тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна

УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийлээ. 

Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлснээс хойш 40 гаруй жил болжээ. Харин Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа хөгжиж эхлээд 20 хүрэхгүй жил болж байна. Бид энэ өндөр технологийг нутагшуулж эхэлснээс хойш сүүлийн 10 жилд л эрчимтэй хөгжиж байна. Монгол шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал улсад ийм өндөр технологийг нутагшуулна гэдэг тун бэрхшээлтэй ажил байдаг. Гэхдээ монгол эмч нар чадлынхаа хэрээр, өдөр шөнөгүй ажиллаж байж нутагшуулж чадсан гэдгийг бардам хэлэх байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажилагааг нутагшуулах явцдаа эмч нар бид зөвхөн урдах ажилдаа хэт их анхаарч, олон нийтэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа ямар өндөр технологи шаарддаг, ямар хүнд хэцүү зам туулж бүтдэг ажил болохыг хэвлэл мэдээллийнхэн, ард түмэндээ сайн хэлж ойлгуулаагүйдээ хүлцэл өчиж байна гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Гавьяат эмч О.Сэргэлэн ярианыхаа эхэнд тодруулаад, мэдээллээ эхлэв.

О.Сэргэлэн, УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2011 оноос хойш өнөөдрийн байдлаар 306 хүн элэг шилжүүлэн суулгаад байна. Үүний 5 хувь буюу 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. 2023, 2024 оны байдлаар 1 сая хүн тутамд амьд донороос элэг шилжүүлсэн тоогоороо Монгол Улс дэлхийд 1-рт орж байна.  

Амьгүй донороос, эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хөгжих шатандаа орж байтал П.Батчулуун эмчийг буруутгасан мэдээлэл нийгэмд цацагдсанаас тархины үхэлтэй донор огт байхгүй болсон. 

ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэсэн чиглэл өгдөг. Гэтэл монгол хүний сэтгэхүй, ёс заншил, мэдээлэл муу зэрэг шалтгаанаар амьгүй донорын олдоц тааруу байна. 

Тиймээс 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд амьгүй донорын олдцыг нэмэгдүүлэх зорилго бүхий Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьнаас 31 хүний ар гэрийнхэн донор болгохыг зөвшөөрсөн.

Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад орж, донор гарах өдрийг хүлээн амь гуйгаад байж байна. Амьгүй донороос, эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хөгжих шатандаа орж байтал П.Батчулуун эмчийг буруутгасан мэдээлэл нийгэмд цацагдаж, өнөөдөр тархины үхэлтэй донор огт байхгүй болсон. 

Гэвч энэ 430 хүн маань горьдлого тээсэн хэвээр байгаа. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. 

Би Батчулуун эмчтэй очиж уулзсан. Батчулуун маань “Би ажилдаа амь, амьдралаа зориулаад, эцэст нь ийм байдалд ороод сууж байна. Яах гэж ингэж ажиллав!” гээд уйлж байна лээ...

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн, Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон.

Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.

Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар  П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.  

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар өнөөдөр 10.00 цагт УНТЭ-т мэдээлэл хийнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.